0

Огт төрөөгүй хүүхдэд хуурамч төрсний гэрчилгээ гаргуулж, 18 жилийн турш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль бусаар авч байсан хэргийг илрүүллээ.
Тодруулбал, сэжигтэн нь ойрын хамаарал бүхий эмэгтэйн хүүхэд төрүүлсэн тухай эмнэлгийн бичгийг ашиглан “Б” нэрээр хуурамч төрсний гэрчилгээ гаргуулсан байна. Улмаар 2006–2024 оны хооронд сар бүр олгогддог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бэлнээр болон банкны дансаар тогтмол авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж байжээ.
Мөн шалгалтаар тус иргэн нь цагдаагийн байгууллагад худал мэдээлэл гаргаж, 18 настай “Б”-г сураггүй алга болсон мэтээр эрэн сурвалжлуулсан нь тогтоогдсон байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.