0

Энэ он гарснаас хойш Pizza Hut, KFC, Хаанбанк, Төрийн банк, Голомт банк зэрэг түргэн хоолны сүлжээ ресторан, арилжааны банкнуудын нэрийг ашиглаж хуурамч линкээр дамжуулан иргэдийг их хэмжээгээр хохироож, залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна.
Үүнтэй адил Өнгөрч өдрүүдэд Худалдаа хөгжлийн банкны 35 жилийн урамшуулал гэж иргэдийг мөн дээрхтэй адил арга замаар хуурч хуурамч хөтөч /линк/ ашиглан тухайн иргэний дансыг хоослох гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.
Зөвхөн “Худалдаа хөгжлийн банкны 35 жил ойн урамшуулал” гэх агуулгатай залилах гэмт хэрэгт энэ оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 26-ны өдрийн хугацаанд нийт 22 иргэнд 2100 ам.доллар, 285.240.664 төгрөгийн хохирол учраад байна.
Иймд иргэд олон нийтийг цахим орчинд аливаа арилжааны банк, хоолны сүлжээ рестораны урамшуулал, сугалаа, санал асуулга, судалгаа зэрэг халхавчаар далдлан ирүүлсэн хуурамч холбоос /линк/ дээр дарж, хувийн мэдээллээ алдах, залилах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.