dobu.mndobu

Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна

Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна

Монгол Улсад жил бүрийн зургаадугаар сарын 1-нийг International Children's Day буюу “Хүүхдийн баяр” болгон тэмдэглэдэг.

“Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд “нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэдгийг улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдөр хэмээн тодорхойлсон байдаг.

Иймээс хуулийн дагуу ирэх зургаадугаар сарын 1-ний даваа гарагт бүх нийтээр амрах юм. Энэ өдөр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд амарч, орон даяар хүүхдийн баярын арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.