dobu.mndobu

Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ

Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ

Прокурорын байгууллага 2026 оны эхний таван сарын байдлаар хүүхэд хохирсон 2,713 хэрэгт хяналт тавин ажиллаж байгааг мэдээллээ. Эдгээр хэрэгт нийт 3,022 хүүхэд хохирогчоор тогтоогдсон бөгөөд он гарснаас хойш 856 шинэ гэмт хэрэг бүртгэгдэж, 935 хүүхэд хохирчээ.

Хохирсон хүүхдүүдийн 39 хувь нь өмчлөх эрхийн эсрэг, 23 хувь нь бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, 22 хувь нь эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон байна. Мөн 6.5 хувь нь зам тээврийн осол, тээврийн хэрэгслийн ашиглалтын журамтай холбоотой гэмт хэрэгт өртжээ.

Түүнчлэн насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноос болж таван хүүхэд амиа алдаж, 11 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг тээврийн хэрэгслийн түлхүүрээ ил орхихгүй байх, насанд хүрээгүй хүүхдэд жолоо барих боломж олгохгүй байхыг Прокурорын байгууллагаас анхаарууллаа.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.