0
2025 онд Соёлын яамны зарцуулах төсөвт 18.3 тэрбум төгрөгийг өсвөр насныханд соёлын үйлчилгээ үнэгүй үзүүлэх ваучер хэлбэрээр тараахаар болсон. Энэ нь ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй. Хэдийгээр гурав дахь шатны хэлэлцүүлэгтээ орох гэж буй уг төслийг эргүүлэх татах ямар ч санаагүй, харин ч бахархалтай нь аргагүй үргэлжлүүлнэ гэдгээ Ч.Номин сайд цахим хуудастаа илэрхийлсэн байна.
Тэрбээр, "Хэд хоног сэтгэл сэргэтэл сайхан балбууллаа. Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй. Хариуцсан салбараа цээжээрээ хамгаална. Монгол соёлын дархлаа, хүүхдийн хөгжлийн төлөө бол насаараа балбуулсан ч харамсахгүй" хэмээн нийтэлжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.