dobu.mndobu

Н.Учрал: Энэ зуны турш хүүхэд бүрийн аюулгүй орчны төлөө иргэн, хувийн хэвшил, төр хамтдаа ажиллана

Н.Учрал: Энэ зуны турш хүүхэд бүрийн аюулгүй орчны төлөө иргэн, хувийн хэвшил, төр хамтдаа ажиллана

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 1-нд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын ирээдүй болсон 1.1 сая хүүхдийн төлөө “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байна.

Хүүхэд аюулд өртөх эрсдэлтэй орчин, стандартгүй байгууламж, хамгаалалтгүй объект бүрийг мэдээлэх боломжтой “E-Mongolia” платформ дотор “E-Kids - Эрсдэл мэдээлэх” цэс ажиллуулж эхэллээ.

Энэ зуны турш хүүхэд бүрийн аюулгүй орчны төлөө иргэн, хувийн хэвшил, төр хамтдаа ажиллана. Хуучин Хотын захиргааны барилгыг сэргээн засварлаж, “Хүүхэд хөгжлийн ордон-2” болгох тохижилт эхэлсэн.

Зуны улиралд сургуулийн спорт заалнуудыг чөлөөлж, хүүхдүүддээ нээлээ.

Цаашид хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, эрсдэлтэй газруудыг бүрэн цэгцэлсэн аймаг, сум, дүүргийн удирдлагуудыг ажлаар нь үнэлж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцно.

Мөн хууль бус хувьчлалтай холбоотой асуудлыг шалгуулж, “Хараацай” зусланг сэргээнэ. 21 аймаг, олон суманд орчин үеийн, олон улсын стандарт бүхий 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна" гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.