0

NVIDIA-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Женсен Хуан нь 1963 онд Тайванд төрсөн, Тайвань гаралтай Америк хүн юм. Өдгөө тэрбээр 63 настай.
Түүний гэр бүл нь дундаж давхаргынх байсан аав нь химийн инженер, ээж нь багш хийдэг байсан бөгөөд байнга нүүдэллэдэг байж. Түүнийг 5 настай тэдний гэр бүл Тайланд руу нүүж, дөрвөн жилийн дараа түүнийг 9 настайд Вьетманын дайны улмаас эцэг эх нь хүүхдүүдээ илүү аюулгүй газар сурч боловсрохыг эрмэлзэж 1972-1973 онд эцэг эх нь бараг бүх хөрөнгөө зарж, түүнийг ахтай нь АНУ руу явуулжээ.
Авга ах нь тэднийг Вашингтон мужийн Такома хотод авч, сайн сургууль гэж бодож Oneida Baptist Institute (Кентаки мужийн жижигхэн тосгонд) сургуульд оруулжээ. Гэтэл энэ нь "difficult children"-ийн реформ сургууль (зүгээр нэг boarding school биш, асуудалтай хүүхдүүдийн сургууль) байжээ. Ах нь тамхины тариалан дээр ажиллана. Женсен биеэр жижиг, урт үстэй, англи хэл муутай Ази хүүхэд байсан учир их загнуулдаг, зодуулдаг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалд байнга өртдөг байж. Гэхдээ тэр үүнийг хатуужих боломж гэж үзэн дасгал сургуулилт хийж, бие бялдраа хөгжүүлсэн байна.
Ширээний теннисээр маш сайн тоглоно, сэлүүрт завины багт орж 14 настайдаа Sports Illustrated сэтгүүлд гарч байлаа. Багаасаа л "pain and suffering" буюу өвдөлт, зовлон, шаналлыг мэдэрсэн хүн. Гэхдээ тэр бүхнийг тэсвэр, хатуужлын сургууль болгосон. Эцэг эх нь "American Dream"-ийн төлөө бүхнээ зориулсан учраас тэр ч бас хатуужиж, бүтэлгүйтлийг айхгүйгээр хийдэг болсон гэдэг.
Хоёр жилийн дараа эцэг эх нь АНУ руу ирж, Орегон мужид тэд нийлсэн. Denny’s ресторанд аяга таваг угаагчаар ажилд орж байснаа одоо ч тэр бахархан ярьдаг.
16 настайдаа сургуулиа төгсөж, их сургуульд орсон. Гэхдээ гэр бүл нь ядуу байсан тул өөрөө маш их хичээсэн. Женсен өнөөг хүртэл "I hope you have a lot of pain and suffering" гэж ярьдаг. Яагаад гэвэл Өндөр хүлээлттэй хүмүүс тэсвэр багатай байдаг. Амжилтад хүрэхэд тэсвэр, хатуужил хамгийн чухал. Хүн чанар гэдэг бол ухаантай хүнд биш, зовлон үзсэн хүмүүсээс бүрддэг гэж боддог.
1993 оны 4-р сарын 5-ны өдөр Женсен Хуан 30 настайдаа Chris Malachowsky (Sun Microsystems-ээс), Curtis Priem (IBM, Sun-ээс) гурав Denny’s ресторанд уулзаж, анх компаниа байгуулжээ.
Тэдний эхний хөрөнгө оруулалт нь $40,000 байлаа. Компанийн зорилго нь 3D график (тоглоом, мультимедиа)-ыг PC-д оруулах. Тэр үед 3D график гэдэг шинэ, маш өрсөлдөөнтэй зах зээл байсан ба 89 өөр компани ийм ижил төрлийн зүйл хийдэг байсан. Түүний хамгийн хүнд үе нь 1996-1997 он юм. Компани нь 100 гаруй ажилтантай байсан ч 60-70%-ыг нь цомтгох хэрэг гарсан. Түүнд зөвхөн нэг сар цалин тавих л мөнгө үлдсэн байсан.
1997 онд RIVA 128 гарсан даруйдаа 1 сая ширхэг борлуулж, компанийг аварсан. Энэ бол жинхэнэ эргэлт байв. 1999 онд GeForce цуврал эхэлж, GPU нэр томьёог анхлан хэрэглэсэн байна.
Женсен Хуан хар савхи (leather jacket) дандаа өмсдөгийн шалтгаан маш энгийн бөгөөд сэтгэл хөдөлгөм. Тэр өөрөө хувцас сонгох дургүй, дэлгүүрээр явж худалдаа хийхээс жигшдэг, ихэнх хувцас түүнд таагүй (арьс загатнадаг мэт) санагддаг байжээ. Эхнэр нь (Lori Mills Huang) энэ бүхнийг мэдээд нэг өдөр түүнд хар савхи олоод өгсөн. Тэр савхи түүнд таалагдсан учраас эхнэр нь хэд хэдэн ижил загварыг авч өгсөн байна. Ингээд 2000-аад оноос хойш 20 жил тэрхүү хар савхи нь түүний өдөр тутмын хувцас болжээ. Тэр өөрөө инээдтэйгээр “Миний хувцсыг эхнэр, охин хоёр минь сонгодог, би азтай” гэж ярьдаг. Энэ хар савхи одоо түүний signature look болж, итгэлтэй, сэтгэлгээтэй, бүтээлч хүн гэдгийг илэрхийлдэг болсон.
Женсен Хуан одоо NVIDIA-гийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч & CEO хэвээрээ, AI-н хувьсгалын тэргүүн эгнээнд зогсож, дэлхийн хамгийн баян 8-10 хүний нэг бөгөөд $180–193 тэрбумын хөрөнгөтэй, 42 мянган ажилтантай болжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.