dobu.mndobu

Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүдэд 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо

Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүдэд 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо

Монгол Улсын мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг эрчимжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй "Цагаан алт" хөдөлгөөнийг хүрээнд нэгэн чухал шийдвэр гарч, бодит ажил хэрэг болж эхэллээ.

Тухайлбал, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноос, арьс ширний бэлтгэлд 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох гэрээг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат арилжааны 5 банктай байгууллаа.

Ноос, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн түүхий эд бэлтгэлд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн зориулалттай, хүүгийн хөнгөлөлттэй зээлийг Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Голомт банк, Төрийн банк олгож эхэлнэ.

Ингэснээр:

-Үйлдвэрлэлд гарах ахиц: Ноос, арьс шир боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ малчдаас цаг алдалгүй, тасралтгүй татан авах санхүүгийн чадамжтай болж, үйлдвэрлэлийн хүчин чадал эрс нэмэгдэнэ. Зээлийн хүүгийн дарамт багассанаар бүтээгдэхүүний өртөг буурах давуу талтай.

-Малчдын орлогын өсөлт: Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд болох арьс шир, ноосны үнэ цэнэ өсөж, үнэгүйдэх эрсдэлээс сэргийлэгдэн, малчдын гарт очих бодит орлого нэмэгдэнэ.

-Эдийн засгийн эргэлт: "Цагаан алт" гэгддэг малын гаралтай түүхий эдийг хаягдалгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандартад нийцсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох суурь бэхжих юм.

"Малчин – үйлдвэрлэгч – хэрэглэгч" гэсэн өртгийн сүлжээг бүрэн хамарсан "Цагаан алт" хөдөлгөөн нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг сэргээх гол хөшүүрэг болж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.