dobu.mndobu

МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдсон Л.Дашдэмбэрэл гэж хэн бэ

МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдсон Л.Дашдэмбэрэл гэж хэн бэ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр (2026.06.04) өглөө хуралдаж, Л.Дашдэмбэрэлийг хотын дарга болсон Б.Пүрэвдагвын оронд намын нарийн бичгийн даргаар түр томилсон байна.

Ерөнхий сайдын Ажлын албаны дарга Л.Дашдэмбэрэл эрх баригч намын сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдсон нь ямбаа ч эдэлье, хариуцлагаа ч үүрье гэсэн Н.Учралын шийдвэр болох нь тодорхой байна. Л.Дашдэмбэрэл бол Н.Учралын багын найз. Дипломатчид, сэхээтний хүрээнийхэн ИМО гэж ярьдаг Москвагийн Олон улсын харилцааны их сургууль төгсөж, тэндээ магистр хамгаалсан, боловсролоор хэнд ч гологдохгүй нөхөр. Улс төрд эрт орсон, МАН-д 2011 онд элсэж, намын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Эдийн засгийн хөгжил, Боловсролын яаманд мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Нийслэлийн Боловсролын газрын дэд дарга, ХХҮЕГ-ын дарга гэх мэтээр дэвшиж дээшилсэн намтартай. Н.Учралыг ЗГХЭГ, Тэргүүн шадар сайд байхад Ахлах зөвлөх, УИХ-ын Тамгын газрын дэд дарга, Ерөнхий сайдын Ажлын албаны даргаар ажиллаж байсан юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.