0

"Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх" (RePARE) төслийн хүрээнд дулаан-техникийн шинэчлэл хийсэн анхны угсармал орон сууцны барилгын нээлтийн арга хэмжээ өнөөдөр Баянгол дүүргийн 14-р хорооны 10 дугаар байранд боллоо.
Төслийг Их Британи болон ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг дэмжиж (Mitigation Action Facility), Хот байгууалт, барилга, орон сууцны яам, Улаанбаатар хотын Захиргаа хамтран санхүүжүүлж байна.
Төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол улсын Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн Үндэсний тодорхой хувь нэмрийн (NDC) зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудыг орчин үеийн эрчим хүчний хэмнэлттэй стандартын дагуу шинэчлэх, оршин суугчдын амьдрах орчны тав тухыг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой юм.






Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.