0

Канадын 59 настай нисгэгч Жеффри Уолл шаардлагатай ахлах нисгэгчийн үнэмлэхгүйгээр 2009-2025 оны хооронд 900 гаруй дотоодын болон олон улсын нислэг үйлдсэн байж болзошгүй хэргээр залилангийн хэрэгт шалгагдаж байна.
Цагдаагийн мэдээлснээр хуурамч нисгэгчийн үнэмлэх ашиглан Air Canada болон Тээврийн яамыг төөрөгдүүлсэн бөгөөд энэ хугацаанд бараг 3 сая канад долларын цалин авчээ.
Уолл нь Boeing 767, 777, 787 онгоцуудыг удирдан арван мянган зорчигч тээвэрлэсэн байна. Харин Air Canada компани түүнийг нислэгийн ур чадварын бүх шалгалтад тэнцэж байсан тул нислэгийн аюулгүй байдалд эрсдэл учраагүй гэж мэдэгджээ.
Хэргийг Канадын цагдаа болон Тээврийн яам хамтран шалгаж байгаа бөгөөд Уолл өнгөрсөн онд тэтгэвэрт гарсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.