0

Улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит наадмын сорилго барилдааны үеэр улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Б.Сосорбарамтай барилдсаны дараа ёс зүйн зөрчилтэй үйлдэл гаргасан асуудлыг Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хэлэлцжээ.
Тухайн барилдааны 5-ын даваанд Р.Пүрэвдагва Б.Сосорбарамт өвдөг шороодсоны дараа начин босох үед цохих маягийн үйлдэл гаргасан нь ёс зүйн зөрчил гэж үзсэн байна.
Хурлаар Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний ерөнхий дасгалжуулагч, улсын арслан Р.Пүрэвдагва Монголын үндэсний бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх болон тамирчны зан харьцаа, хандлагаа өндөр түвшинд байлгахыг шаардсан “Ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж дүгнэжээ.
Ингээд түүнд барилдах эрхийг 5 сарын хугацаагаар хасах шийдвэр гаргажээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.