dobu.mndobu

Анжелина Жоли, Брэд Питт нарын ууган охин Захара Жоли-Питт эцгийнхээ овгийг хасуулахаар хууль ёсны хүсэлт гаргажээ

Анжелина Жоли, Брэд Питт нарын ууган охин Захара Жоли-Питт эцгийнхээ овгийг хасуулахаар хууль ёсны хүсэлт гаргажээ

Zahara Jolie-Pitt эцгийнхээ овгийг албан ёсоор хасуулахаар хүсэлт гаргажээ. People сэтгүүлийн мэдээлснээр тэрээр зургадугаар сарын 9-нд Калифорнийн Дээд шүүхэд хандаж, нэрээ Zahara Jolie-Pitt-ээс Zahara Jolie болгон өөрчлүүлэх хүсэлт өгсөн байна.

Захара өмнө нь олон нийтийн арга хэмжээнд Jolie овгийг ашиглаж байсан бөгөөд саяхан коллежийн төгсөлтийн үеэр ч Zahara Marley Jolie хэмээн танилцуулагджээ. Түүний энэ шийдвэр нь ах эгч нар болох Shiloh Jolie болон Maddox Jolie нарын адил Pitt овгоос татгалзах алхмын үргэлжлэл болж байна.

Angelina Jolie болон Brad Pitt нар 2016 онд салж, олон жилийн шүүхийн маргааны эцэст 2024 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Захарагийн нэрээ өөрчлүүлэх хүсэлт нь гэр бүлийн харилцаатай холбоотой асуудлыг дахин олон нийтийн анхаарлын төвд авчирч байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.