dobu.mndobu

AI ашиглан хуурамч зураг, бичлэг хийж тараасан этгээдэд хорих ял оноолоо

AI ашиглан хуурамч зураг, бичлэг хийж тараасан этгээдэд хорих ял оноолоо

Aespa хамтлагийн гишүүдийг онилсон deepfake контент үйлдвэрлэж, тараасан хэрэгт холбогдсон “Mr. A” хэмээх этгээдэд шүүхээс хорих ял оноожээ. 

SM Entertainment 18-ны өдөр мэдээлснээр, aespa хамтлагийн гишүүд болох Карина болон Винтер нарыг оролцуулсан хиймэл оюун ухаанаар хуурамчаар бүтээсэн видео/зурийг ашиг олох зорилгоор, борлуулсан “Mr. A”-д 2 жил 6 сарын хорих ял оноосон гэжээ. Мөн Дэгү хотын Дээд шүүхийн Эрүүгийн 1-р хэлтэс түүнд 80 цагийн бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх сургалтад хамрагдах, түүнчлэн хүүхэд, өсвөр үеийнхэнд хамаарах байгууллагад 7 жилийн хугацаанд ажил эрхлэхийг хориглох шийдвэр гаргав. 

SM Entertainment энэ шийдвэртэй холбогдуулан уран бүтээлчдийн эрхийг зөрчсөн гэмт үйлдэлд “тэг тэвчих” зарчмаар хатуу хариу арга хэмжээ авах байр сууриа дахин илэрхийлжээ.

Тус компанийн төлөөлөгч “Фэнүүдийн мэдээлэл болон дотоод хяналтаар дамжуулан олон нийтийн сүлжээ болон онлайн платформуудаас мянга мянган баримт, сөрөг пост, сэтгэгдлийг цуглуулсан. Үүний үндсэн дээр хуулийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд хэд хэдэн сэжигтний хэн болох нь тогтоогдож, мөрдөн шалгалт үргэлжилж байна” гэж мэдэгдсэн байна.

Мөн SM Entertainment цаашид aespa хамтлагтай холбоотой худал мэдээлэл тараах, гүтгэлэг, доромж агуулгатай контент түгээх, мөн deepfake зэрэг хууль бус контент үйлдвэрлэх явдлыг системтэйгээр илрүүлж, шат дараатайгаар хуулийн арга хэмжээ авсаар байхаа онцолжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.