0

Аргентины спортын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох TyCSports-ын 22-нд мэдээлснээр, Мессигийн дэлхийн хамгийн том хөшөөг нээжээ. Хөшөөг Мессигийн төрсөн нутаг болох Аргентины Неукен мужийн Кутралкод барьсан байна.
Уран барималч Альдо Вероисагийн бүтээсэн уг хөшөө 26 метр өндөр (8 давхар орон сууцны барилгатай тэнцэхүйц) бөгөөд 70 тонн жинтэй аж.
Энэ сарын эхээр Энэтхэгийн Калькутта хотод байрлах Мессигийн 21 метр өндөр хөшөөг хүчтэй салхинд өртөмтгий гэсэн гомдлын дагуу буулгасан байна. Шинээр босгосон хөшөө нь өмнөх 21 метрээс 5 метр өндөр бөгөөд дэлхий даяарх Мессигийн хөшөөнүүдийн дунд хамгийн том хэмжээтэй юм. Месси бол дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин бөгөөд найман удаа Алтан бөмбөг, Дэлхийн цомыг хүртсэн. Тэрбээр 2026 оны Дэлхийн цомд ч мөн адил өөрийн байр сууриа илэрхийлж байна.
Хуваалцах:
Хайди Клум 2026 оны Halloween-ээр өөрийн гараа аварга томоор бүтээж, олныг гайхшруулжээ
1 өдрийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.