0

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.06.23) 14:00 цагаас эхэлнэ.
Хуралдаанаар,
-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/,
-Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
-Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, эмийн үнэ, хүний нөөц, цалин хөлсний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох,
-Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас Боловсролын сайдад хандаж тавьсан Боловсролын салбарын багш, ажилчдын нийгмийн баталгааны талаар асуултын хариуг хэлэлцэх,
-“Засгийн газарт чиглэл өгөх тухай ” Байнгын хорооны 2025 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсох,
-Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг , үргэлжилнэ/,
-Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Р.Сэддорж нарын 36 гишүүн 2026.06.09 -ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.