dobu.mndobu

BTS хамтлагийн Dynamite дуу YouTube-д 2.1 тэрбум үзэлт давлаа

BTS хамтлагийн Dynamite дуу YouTube-д 2.1 тэрбум үзэлт давлаа

BTS хамтлагийн 2020 онд гаргасан “Dynamite” дууны клип YouTube дээр 2.1 тэрбум үзэлт давж, тус хамтлагийн хамгийн өндөр үзэлттэй видео боллоо гэж BigHit агентлаг мэдээллээ.

BigHit Music-ийн мэдээлснээр, уг клип нь өмнө нь 2 тэрбум үзэлтийг давж, хамгийн богино хугацаанд 2.1 тэрбумд хүрлээ гэжээ. 

“Dynamite” нь BTS хамтдлагийн анхны англи хэл дээрх дуу бөгөөд өөдрөг, диско поп хэв маягтай уран бүтээл юм. Тус дуу нь мөн Billboard Hot 100 чартыг тэргүүлж, K-pop хамтлагийн дуу анх удаа 1-р байранд орсон, нийт 3 долоо хоног тэргүүлсэн түүхэн амжилтыг үзүүлжээ.

Мөн уг уран бүтээл нь чартад нийт 32 долоо хоног байрласан нь K-pop уран бүтээлчдийн дундах хамгийн урт хугацааны амжилтуудын нэг болсон байна.

“Dynamite” дуу нь BTS-д анхны Грэмми-д нэр дэвшиж, 2020 оны MTV Europe Music Awards болон 2021 оны Billboard Music Awards зэрэг олон шагналд нэр дэвшсэн юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.