dobu.mndobu

Монгол, Казахстаныг холбосон дөт шинэ тээврийн коридор байгуулах ажлыг шуурхай эхлүүлнэ

Монгол, Казахстаныг холбосон дөт шинэ тээврийн коридор байгуулах ажлыг шуурхай эхлүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Казакстаны Ерөнхий сайд Олжас Бектеновтэй уулзлаа. Уулзалтаар хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцав.

Монгол, Казахстанын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд тээвэр, логистикийн саадыг арилгах нь чухал. Тиймээс хоёр улсыг холбосон хамгийн дөт шинэ тээврийн коридор байгуулах асуудалд онцгой анхаарч, ойрын хугацаанд Засгийн газар хоорондын хамтарсан ажлын хэсэг байгуулж, шуурхай эхлүүлэхээр тохиролцов.

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран эдлэл, арьс ширний экспорт нэмэгдүүлэх, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудайн нийлүүлэлтийг өсгөх боломжийн талаар санал солилцов.

Уул уурхай, газрын тос, цөмийн энерги, цахим шилжилт, хиймэл оюун ухаан, боловсрол, соёл, аялал жуулчлалын чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр улсын бизнесүүдийн харилцааг дэмжиж ажиллахаар болов.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.