dobu.mndobu

Ө.Шижир: Нийслэлийн төсөвт байнга хяналт тавьдаг болох хэрэгтэй

Ө.Шижир: Нийслэлийн төсөвт байнга хяналт тавьдаг болох хэрэгтэй

Нийслэлийн төсвийн зарцуулалтын асуудлаарх хяналтын сонсголын үр дүнд Ерөнхий сайдад санал асуулга болон Авлигатай  тэмцэх газарт албан бичиг хүргүүлэх талаар УИХ-ын гишүүд мэдээлэл өгч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Хэн нэгэн алдаа дутагдал гаргаад, тэр нь хуулийн хариуцлага хүлээх  шаардлагатай бол заавал хүлээх ёстой. Түүнээс биш "Би улс төрөөс гарлаа, баярлалаа, баяртай" гэж алга болоод хэрэг дуусах ёсгүй. Хэрэг хийсэн хүн заавал хариуцлага хүлээх ёстой. Тиймээс нийслэлийн энэ олон асуудалд хууль, шүүхийн байгууллагынхан цаад эзнийг нь олох хэрэгтэй. Одоогийн байдлаар 8, 9 хүнийг яллагдагчаар татаад, 3, 4 хүнийг цагдан хорьчихсон байгаа юм билээ. Гэмт хэрэгтнүүдэд гишгэх газар байх ёсгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Нийслэлийнхний тарьсан, олсон мөнгө огт биш" хэмээн хэллээ.  

УИХ-ын гишүүн Ө.Шижир "Монгол Улс өнөөдөр мөнгөгүйн зовлон биш, мөнгөтэйн зовлонг эдэлж байгаа. Үүнийг Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа үр дүнгүй төслүүдээс харж болно. Өнөөдөр 10 тэрбумаар яригддаг төсөл гэж байхгүй болсон. Багадаа 2,3 их наядаар яригдаж байна. Энэ их мөнгөний ард тэрбум тэрбумаар хулгайнууд явагдаж байгаа. Үүнийг бид сая нийслэлийн сонсголын үеэр харлаа. Улаанбаатар хот өнөөдөр мөнгөн дээр туйлж байна. Тиймээс УИХ-ын зүгээс нийслэлийн төсөвт цаашид байнгын хараа хяналт тавих, Ерөнхий сайдын зүгээс нийслэлийн төсөл хөтөлбөр, үйл ажиллагаануудад дүгнэлт хийх чухал шаардлагатай байна" гэв. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.