dobu.mndobu

ЗАСГИЙН ГАЗАР: Оюутолгойн зээлийн хэлэлцээрийн дүнгийн талаар хэлэлцэж байна

ЗАСГИЙН ГАЗАР: Оюутолгойн зээлийн хэлэлцээрийн дүнгийн талаар хэлэлцэж байна

Загсийн газрын өнөөдрийн (2026.07.01) ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар,

-“Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Улаанбаатарын бүсийн хөгжлийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

-Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

-“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

-Олон улсын хөрөнгийн удирдлагын байгууллагуудтай санамж бичиг байгуулах тухай*

-Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяраас санаачлан боловсруулсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл

-Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэнгээс санаачлан боловсруулсан Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл

-Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбатын санаачлан боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл,

-Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн санаачлан боловсруулсан Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн төсөл

-УИХ-ын гишүүн Б.Уянгаас санаачлан боловсруулсан Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн төсөл

-Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-“Улсын үзлэг зохион байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэг/

-“Хүнс, хөдөө аж ахуй салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-Үндэсний хурдан морины бүсийн уралдааныг зохион байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-“Жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалт/

-10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Хүй долоон худгийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар*

-Оюутолгойн зээлийн хэлэлцээрийн дүнгийн талаар зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.