0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуй, хүнсний салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.
Уг тогтоолоор хөдөө аж ахуй, хүнсний салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай авч хэрэгжүүлэх, нэгдсэн дүнг 2026 оны 4 дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгасан байна.
Мөн цаг агаарын гаралтай гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тухай бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх, өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг тогтоож, байгалийн давагдашгүй хүчин зүйл, эрсдэлийн үнэлгээ хийж, 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулах, урьдчилан сэргийлэх, арга хэмжээг зохион байгуулах, ган, зудын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан өвс, тэжээлийн дотоод хэрэгцээ, нөөцийг харгалзсаны үндсэн дээр экспорт, импортын зохистой харьцааг хангах арга хэмжээг авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон холбогдох сайд нарт даалгав.
ХХААХҮЯ ургацын урьдчилсан балансыг 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргах бөгөөд ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтын бүрэн байдал, үр тариа, төмс, хүнсний ногооны агуулах, зоорь, элеваторын бэлэн байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах юм.
Хөдөө аж ахуй, хүнсний салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолоор малчдыг нутагтаа амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, зудын эрсдэлийг даван туулах чадавхыг сайжруулах, отор нүүдлээс үүдэлтэй малын гоц халдварт өвчний тархалтыг бууруулах зорилгоор сум, малчин өрхийн түвшинд малын ногоон тэжээл тариалалтыг нэмэгдүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллах, бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” хөтөлбөрийн хүрээнд тариалсан малын ногоон тэжээл тариалалтын явц, ургац хураалт, хуваарилалтын тайланг жилийн эцсийн байдлаар гаргаж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Хуваалцах:
2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа
4 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.