0

Украйны цэргийнхэн Оросын эсрэг нисгэгчгүй онгоцны довтолгоог урьд өмнө байгаагүй эрчимтэй үргэлжлүүлж байна.
Тодруулбал, зөвхөн энэ онд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд 194 удаа халдлага хийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 дахин өссөн үзүүлэлт юм.
Financial Times сонины мэдээлснээр, тавдугаар сард газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд халдсан тоо 16 болж, сарын дээд амжилт тогтоосон байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Украйны нисгэгчгүй онгоцны технологи хөгжсөөр байгаа тул түүний нарийвчлалтай цохилт өгөх чадвар, үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, АНУ-ын тагнуулын дэмжлэг ч мөн үүрэг гүйцэтгэсэн байна.
Үүний хариуд Орос улс хоёрдугаар сараас хойш 5000 гаруй пуужин, нисгэгчгүй онгоц харвасан боловч Украины алсын тусгалын нисгэгчгүй онгоцны дайралт Оросын дайны санаачилгыг ганхуулж байна гэсэн үнэлгээ байна.
Үүний зэрэгцээ Оросын Ерөнхийлөгч Путин АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Трамптай 90 минутын утсаар ярьсан байна.
Кремль АНУ-тай найрсаг харилцаатай байхыг онцолсон бөгөөд Ерөнхийлөгч Трамп дайны шийдлийг олоход туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж мэдээлсэн.
Мөн хоёр тал тусгай элч Стив Виткоффыг зуучлалын хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн тулд Москвад дахин айлчлах боломжийг хэлэлцсэн байна.
Кремлийн Гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков: Энэ бол хоёр удирдагчийн энэ жил хийсэн дөрөв дэх яриа байсан. Энэ бол өнгөцхөн яриа биш, харин үр дүнтэй, маш бүтээлч яриа байсан.
Гэсэн хэдий ч хэлэлцээрийн ширээнд эргэн суухад цаг хугацаа хэрэгтэй бололтой. Украйны өндөр албан тушаалтнууд энхийн хэлэлцээг зун дуустал үргэлжлүүлж чадахгүй гэж таамаглаж байсан бол Оросын эх сурвалж Орос улс хатуу байр суурь баримталдаг тул энэ жил утга учиртай хэлэлцээ хийхэд хэцүү байх болно гэж таамаглаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.