0

Энэхүү зурагт дүрслэгдэх хосууд бол БНХАУ-ын Хэнань мужаас гаралтай гэр бүл бөгөөд 2025 оны 12 сард эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй нөхрөө өөр арай том хотын илүү сайн эмнэлгийн тусламж, эмчилгээ, нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр галт тэргээр зорчиж байх үед нь хажуугаар нь зөрж байсан өөр нэгэн зорчигч тэдний бичлэгийг хийж, цахим орчинд байршуулснаар богино хугацаанд сая сая хүнд хүрч, хүмүүсийг маш ихээр гайхшируулж, сэтгэлийг нь хөдөлгөсөн байна. Галт тэрэгний нарийн коридорт ямар ч тусгай зориулалтын тэргэнцэр, эмнэлгийн ажилчдын тусламжгүйгээр, зөвхөн туслах бүс ашиглан нөхрийнхөө бүтэн жинг нуруун дээрээ үүрэн явж буй эхнэрийн тэвчээр, хайр халамжийг хүмүүс "жинхэнэ үнэнч хайрын илэрхийлэл" хэмээн сайшаан дурдаж байлаа.
Нөхөр нь доод мөчний саажилттай гэх оношлогдсон бөгөөд энэхүү аяллын гол зорилго нь түүний өвчнийг улам нарийвчлан оношлуулах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхээр илүү сайн тоноглогдсон өөр хотын томоохон эмнэлгийг зорих байжээ. Олон улсын болон Хятадын дотоодын мэдээллийн эх сурвалжуудад тэднийг гэрлээд яг хэдэн жил болж буй болон хэдэн хүүхэдтэй талаарх хувийн нарийн мэдээллийг албан ёсоор нийтлээгүй байна. Видеог анх цахим орчинд байршуулсан зорчигч болон хэвлэлүүд гэр бүлийн хувийн нууцыг хамгаалах үүднээс зөвхөн тэдний Хэнань мужаас гаралтай болон эмнэлэг рүү явж байсан нөхцөл байдлыг нь онцолсон байдаг. Галт тэрэгний үйлчлэгч болон эргэн тойрны хүмүүс туслахыг хүссэн боловч коридор маш нарийн бөгөөд нөхрийг нь буруу өргөх нь биед нь нэмэлт гэмтэл учруулж болзошгүй байсан тул эхнэр нь өөрийн бэлдсэн даавуун туслах бүсийг ашиглан, өөрийн жижиг биедээ ахадсан хүнд жинг ганцаараа үүрч унтлагын тасалгаанд хүргэсэн байна.Тэдний энэхүү бичлэг нь Хятадын сошиал платформ болон олон улсад "Амьдралын ямар ч хүнд үед бие биенээ орхихгүй байх гэрлэлтийн жинхэнэ амлалт"-ын тод жишээ болон сая сая хүнд урам зориг өгсөөр байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.