0

Кристина Озтурк хорь гаран настай ч 22 хүүхэдтэй. Тэд цаашдаа илүү олон буюу 105 хүүхэдтэй болохыг хүсэж мөрөөддөг.
Та тооцоолол хийж, боломжгүй зүйл гэж бодохоос чинь өмнө үүнийг хэрхэн бий болгож чадсан талаар тантай хуваалцъя.
Тэдний 22 хүүхдийн нэг нь л байгалийн жамаар төрсөн. Бусад 21 хүүхэд нь тээгч эхээр төрсөн бөгөөд тэдний 20 нь 2020-2021 оны хооронд ердөө нэг жилийн дотор төрсөн байна.
Кристина бол Орос хүн бөгөөд одоо 58 настай саятан нөхөр Галиптайгаа хамт Жоржиа мужид амьдардаг. Тэд хамтдаа тээгч эхчүүдтэй тохиролцон, энэ хугацаанд 168,000 орчим евро зарцуулжээ. Тэдний гэр бүл жижиг цэцэрлэг шиг л аз жаргалаар дүүрэн амьдарч байна.
Хосууд үргэлжлүүлэхийг хүсэж байгаа боловч одоогийн хүүхдүүд нь арай том болоогүй байгаа түр зогсоохоор шийдсэн байна.
Энэ түүх хүмүүсийг хоёр хувааж байна. Зарим нь үүнийг урам зоригтой сайн сайхан гэж үзэж байгаа бол зарим нь үүнийг мөнгөтэй учир ийм зүйл хийж байна хэмээн үзэж байна. Зургаан нас хүрээгүй хорин хоёр хүүхэд. Зөвхөн живхний төсөв л ихэнх өрхийг дампууруулна гэж нэгэн интернэт хэрэглэгч сэтгэгдэл үлдээжээ.
105 гэсэн зорилго хэзээ биелэхийг хэн ч таамаглах аргагүй. Гэхдээ яг одоо Жоржиа мужийн хаа нэгтээ тансаг байшиндаа эцэг эх хоёр зэрэг 22 хүүхдээ өсгөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.