0
Монгол Улсын тусгаар тогтнол, түүний үнэ цэн, хил хязгаарын халдашгүй дархан байдал, эх орноо хайрлан хамгаалах, бахархах, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, хууль сурталчлах, байгаль орчноо хайрлан хамгаалах, итгэл үнэмшлийг төрүүлэх хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж байгаа "Эх оронч суралцагч" хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2024.09.13/ Офицеруудын ордонд боллоо.
Нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Р.Энхболд, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Г.Ганболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл нар болон Нийслэлийн ЕБС-ийн багш нар, ахлах ангийн сурагчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
Хүндэт зочид "Эх оронч суралцагч" хөтөлбөрт хамрагдахаар ирсэн хүүхэд залуустаа амжилт хүсэж, сайныг ерөөсөн бол ЦДБЭЧ-ын уран бүтээлч хамт олон монгол бүжиг, уртын дуу, морин хуурын аялгуу, цэргийн жагсаалын дуугаар бэлэг барилаа.
Хөтөлбөрийн хүрээнд сурагчид Дархан-Сэлэнгэ аймгуудад орших түүхийн дурсгалт газрууд, улсын хилийн баганад хүндэтгэл үзүүлэх, “Сайханы хөтөл”, “Тужийн нарс” зэрэг үзэсгэлэнт газраар аялна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.