dobu.mndobu

Говьсүмбэр аймагт усны чанарыг шуурхай хэмжих хээрийн багажтай боллоо

Говьсүмбэр аймагт усны чанарыг шуурхай хэмжих хээрийн багажтай боллоо

Говьсүмбэр аймгийн Байгаль орчны газар болон Умард говийн гүвээт–Халхын дундад талын сав газрын захиргаанд усны чанар хэмжих хээрийн багажийг хүлээлгэн өглөө.

Шинэ багажтай болсноор иргэдийн ундны зориулалтаар ашиглаж буй худгийн усны чанарын анхан шатны үзүүлэлтүүдийг газар дээр нь шуурхай хэмжих, тогтмол хяналт шинжилгээ хийх боломж бүрдэж байна.

Энэ нь ундны усны аюулгүй байдалд хяналт тавих, усны нөөцийн чанарыг сайжруулах, иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангах үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.

Мөн усны чанарын мэдээллийг цаг алдалгүй цуглуулж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авах нөхцөл бүрдэхээр байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.