0

Засгийн газрын өнөөдрийн (2026.08.05) ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар,
-“Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”,
-“Газрын тосны зарим бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай”,
-“Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын тухай”,
-“Хүнсний зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бүртгэлжүүлэх, хяналтыг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай”,
-“Төсвийн зардлын санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай”,
-“COP17”-ын үеэр Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичиг,
-Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт тогтворжуулах “Шуурхай штаб”-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуралдаанаар гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.