0

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамирыг өдөр тутмын хэвшил болгох зорилгоор "Өглөөний 10 минутын дасгал" арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү санаачилгын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа "Аврагч" спорт хорооноос онцгой байдлын анги, байгууллагуудад ажлын өдрийг өглөөний дасгалаар эхлүүлэх зөв дадлыг тогтмол хэвшүүлээд байна.
Уг үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын аварга, Аврагч спорт хорооны тамирчин П.Бүрэнтөгс төрсөн нутаг Увс аймагтаа очсон.
Тэрбээр Увс аймгийн иргэдийг өглөөний дасгалд идэвхтэй хамрагдаж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг уриалан, өнөөдөр (2026.08.06) 07:00 цагт Улаангом хотын Ю.Цэдэнбал даргын талбайд нийтийн өглөөний дасгалыг өөрийн биеэр удирдан зохион байгууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.