0

Холливудын жүжигчин Энн Хэтэуэй гурав дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа бөгөөд жирэмсэн үеийн хувцаслалт нь олны анхаарлын татаж байна.
43 настай жүжигчин наймдугаар сарын 10-нд Лос-Анжелес хотод “Jimmy Kimmel Live!” нэвтрүүлэгт оролцохоор очихдоо гэдсээ ил гаргасан хар өнгийн загварлаг хувцас өмсжээ.
Хэтэуэй нөхөр Адам Шулманын хамт гурав дахь хүүхдээ хүлээж буйгаа өнгөрсөн зургадугаар сард зарласан. Тэд өмнө нь 10 настай Жонатан, 7 настай Жэк хэмээх хоёр хүүтэй.
Жүжигчин жирэмсэн гэдгээ зарласнаас хойш улаан хивсний арга хэмжээнүүдэд гэдсээ тодотгосон загварын хувцас сонгон олны анхаарлыг татсаар байгаа юм.
Тэрбээр өнгөрсөн долдугаар сард Нью-Йорк хотод болсон “The Odyssey” киноны нээлтийн үеэр мөн жирэмсэн гэдсээ тодотгосон гоёмсог даашинзаар гангарсан байна.
Хэтэуэй 43 насандаа дахин ээж болох гэж буйгаа “бидний хувьд үнэхээр үнэлж баршгүй аз жаргал” хэмээн тодорхойлж, энэ боломжийг гэр бүлийнхэн нь маш их баяртайгаар хүлээж авч байгаагаа ярьжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.