dobu.mndobu

СУДАЛГАА: "Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг хурдасгасан" хэмээн иргэд Ерөнхий сайдыг сайшаажээ

СУДАЛГАА: "Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг хурдасгасан" хэмээн иргэд Ерөнхий сайдыг сайшаажээ

"МЭК" судалгааны байгууллагаас улс төрчдийн рейтингийн судалгааг сар бүр хийж, танилцуулдаг билээ. Уг судалгааны наймдугаар сарын дүн гарчээ. 

Судалгаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 900 иргэнийг хамруулж, наймдугаар сарын 02-10-ны хооронд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан байна.

Ерөнхий сайд Н.Учралын рейтинг өсжээ. 

Тодруулбал, судалгаанд хамрагдсан иргэдээс "Та Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү" хэмээн асууж, 1-10 оноогоор дүгнүүлжээ. Ингэхэд, иргэд түүнд зургаадугаар сард 4.8 оноо өгч байсан бол долоодугаар сард 5.1, наймдугаар сард 5.2 оноо өгсөн байгаа юм. Ийн үнэлэхдээ түүнийг "Татвар бууруулсан", "Оюу толгойн ногдол ашиг авах болсон, зээлийн хүү буурсан", "Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг хурдасгасан" хэмээн сайшаажээ. 

Мөн "Үнийн өсөлт", "Шатахууны хомсдол", "Ерөнхий сайдын шийдвэрүүд нь хэрэгжихгүй байна" зэрэг сэтгэгдлүүдийг ч хэлсэн байна. 

May be a graphic of text

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.