0

Америкийн рэппер Eminem өөрийн цуглуулгад байсан 100 гаруй хос пүүзийг дуудлагаар худалдаалж, орлогыг Marshall Mathers Foundation сандаа хандивлахаар болжээ.
Дуудлага худалдаа аль хэдийн эхэлсэн бөгөөд 8 дугаар сарын 25-ны өдөр өндөрлөх юм. Худалдаанаас олсон бүх орлогыг Детройт хот болон ойр орчмын эмзэг нөхцөлд амьдарч буй, эрсдэлт бүлгийн хүүхэд, залуусыг дэмжихэд зарцуулах аж.
Тус цуглуулгад Nike, Jordan Brand, PUMA, Adidas зэрэг брэндийн 100 гаруй хос пүүз багтсан бөгөөд эдгээрийг Eminem өөрийн гараар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Дуудлага худалдааны онцлох зүйлсийн нэг нь Eminem-ийн 2022 оны Super Bowl LVI-ийн хагас цагийн шоуны үеэр өмсөж байсан захиалгат Air Jordan пүүз юм. Тэрбээр уг тоглолтод Dr. Dre, Snoop Dogg, 50 Cent, Kendrick Lamar болон Mary J. Blige нарын хамт тайзнаа гарсан билээ.
Ийнхүү Eminem өөрийн хувийн эд зүйлсийг шүтэн бишрэгчдэд хүргэхийн зэрэгцээ олсон орлогыг төрөлх Детройт хотын залууст зориулсан сайн үйлсэд зориулахаар болж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.