0

Netflix-ийн “KPop Demon Hunters” хүүхэлдэйн киногоороо дэлхий даяар танигдсан дуучин, уран бүтээлч EJAE хуримынхаа өмнөх бэлтгэлээс хуваалцаж, шүтэн бишрэгчдэдээ баярт мэдээ хүргэлээ.
Тэрбээр баасан гарагт цахим хуудсандаа найз залуутайгаа хэд хэдэн зургийг нийтэлж, “Намайг гэр гэж дууддаг хүнтэй болсондоо үнэхээр талархаж байна” хэмээн бичжээ. Мөн тэдний харилцаа есөн жил үргэлжилж буйг дурдаад, “Цаашдаа ч олон жил хамтдаа байна” хэмээн сэтгэлээ илэрхийлсэн байна.
Нийтэлсэн зургуудын үеэр EJAE-ийн зүүсэн хуримын бөгж олны анхаарлыг татжээ. Нэг зурагт бөгжтэй гараа сүйт залуугийнхаа гар дээр тавьсан бол өөр нэг зурагт хосууд тэврэлдэн, хуримаа тэсэн ядан хүлээж буй сэтгэл хөдлөлөө харуулсан байна.
EJAE өнгөрсөн нэгдүгээр сард Солонгос гаралтай Америкийн продюсер Сэм Ким гэрлэх санал тавьсан мөчийн зургуудаа нийтэлж, сүй тавьснаа анх зарласан юм. Хосууд энэ оны арваннэгдүгээр сард хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл гарчээ.
EJAE нь “KPop Demon Hunters” киноны дууны хөгжимд багтсан “Golden” дууг зохиож, хөгжмийг нь бичин, өөрөө дуулснаар дэлхий нийтийн анхаарлыг татсан. Тус дуу нь 68 дахь удаагийн “Grammy Awards”-аас дүрс бичлэгийн бүтээлд зориулан бичсэн шилдэг дууны төрөлд, мөн 98 дахь удаагийн “Academy Awards”-аас шилдэг оригинал дууны шагналыг хүртжээ.
Ийнхүү дэлхийн үзэгчдэд уран бүтээлээрээ танигдсан EJAE карьерынхаа амжилтын зэрэгцээ хувийн амьдралдаа ч шинэ, аз жаргалтай хуудсыг нээх гэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.