dobu.mndobu

С.Бямбацогт: Өмчтэй болох мөрөөдлийг залилангаар сүйтгэдэг байдлыг таслан зогсоох цаг болсон

С.Бямбацогт: Өмчтэй болох мөрөөдлийг залилангаар сүйтгэдэг байдлыг таслан зогсоох цаг болсон

Ирэх есдүгээр сарын 15-нд намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Тус чуулганаар П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.

Тэрбээр "2026 оны наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар орон сууцны залилангийн улмаас 3111 иргэн хохирогч болж, хохирлын хэмжээ 107.7 тэрбум төгрөгт хүрээд байна.

Энэ бол зөвхөн хөрөнгө мөнгөний асуудал биш. Энэ бол олон мянган иргэний хөдөлмөр, мөрөөдөл, сэтгэл зүй, цаг хугацаатай холбоотой асуудал юм.

Хууль амьдралд бодитоор хэрэгжиж, иргэнээ хамгаалдаг байх учиртай. Иймээс УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ.

Хуулийн төсөл нь орон сууцны захиалгын үйл ажиллагааг ил тод болгох, нэг байрыг давхардуулан худалдах эрсдэлийг бууруулах, иргэд маань гэрээ байгуулахаасаа өмнө хэрэгцээт мэдээллээ нээлттэй шалгах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Бидний хийх эрх зүйн шинэчлэлийн зорилго бол залилан гарсны дараа шийдвэрлэх бус, залилан гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх юм" гэв.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.