dobu.mndobu

Үерийн дундаас ихэр нярай хүүхдүүдийг аварчээ

Үерийн дундаас ихэр нярай хүүхдүүдийг аварчээ

Непалд хүчтэй үерийн улмаас олон арван хүн амиа алдаж, олон мянган иргэн сураггүй болоод буй энэ үед ихэр нярай хоёр хүүхдийг Непалын армийн алба хаагчид эсэн мэнд аварчээ.

Аврагдсан ихэр хүүхдүүдийг Непалын армийн эмэгтэй алба хаагчид тэвэрч, тайвшруулан асарч буй дүрс цахим орчинд тарсан байна.

Хүүхдүүдийн нэр, нас, хаанаас, ямар нөхцөлд аврагдсан талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

Непалд наймдугаар сарын 26-наас эхэлсэн хүчтэй аадар бороо, үер, хөрсний нуралтын улмаас гамшгийн нөхцөл байдал үүсээд байна. Эрэн хайх, аврах ажиллагаанд арми болон аюулгүй байдлын хүчний алба хаагчид оролцож, нисдэг тэргээр гамшгийн бүсэд гацсан иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.

Наймдугаар сарын 31-ний байдлаар үер, үерийн улмаас үүссэн гамшгийн улмаас 903 хүн амиа алдаж, 4,247 хүн сураггүй болоод байна. Мөн 10,451 хүнийг гамшгийн бүсээс авраад байгаа бөгөөд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Ихэр нярай хүүхдүүдийг аварсан нь гамшгийн бүсээс эсэн мэнд гарсан хүмүүсийн нэгэн тод жишээ болж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.