0

Дундговь аймгийн Луус сумын нутаг дэвсгэрт Катар Улсын дөрвөн иргэн, Монгол Улсын хоёр иргэн гурван тээврийн хэрэгсэлтэйгээр шувуу барьж байсныг орон нутгийн албан хаагчид илрүүлжээ.
Шалгалтын үеэр нийт 30 тагтаа, 16 ногтруу барьсан байсныг илрүүлж, шувуудыг байгальд нь буцаан тавьсан байна. Улмаар холбогдох байгууллагад мэдээлж, шалгуулахаар шилжүүлжээ.
Тухайн гадаадын иргэд Өвөрхангай аймгийн Уянга сум болон Баянхонгор аймгийн Засаг даргын зөвшөөрөлтэй гэж тайлбарласан бөгөөд шонхор болон бусад шувуу барих зорилгоор Монгол Улсад ирсэн талаараа мэдээлсэн байна.
Гэвч Дундговь аймгийн Луус сумын тухайн жилийн байгаль орчны төлөвлөгөөнд ан амьтан, шувуу барих үйл ажиллагаа тусгагдаагүй бөгөөд энэ чиглэлээр холбогдох гэрээ байгуулаагүй байжээ.
Монгол Улсын Амьтны тухай хуульд агнуурын амьтан агнах, барихтай холбоотой зөвшөөрөл, төлбөр, хугацаа, газар нутаг, зориулалт болон бусад шаардлагыг зохицуулсан байдаг.
Иймд иргэд, малчид байгаль орчин, ан амьтантай холбоотой хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн тохиолдолд холбогдох байгууллагад яаралтай мэдээлэхийг уриалж байна.
Хуваалцах:
Тусгай зөвшөөрлийн талбайгаа хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй хэргүүдийг илрүүлжээ
8 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.