0

Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Улмаар ээлжит бус чуулганыг хуралдуулах нөхцөл үүсэж эхэлсэн юм.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн Лхагва гарагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, энэ сарын 7-14-ний хооронд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулан, төсвийн тодотголыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдөр (2026.09.07) 10.00 цагаас ээлжит бус чуулган эхэлж, 11.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд хуралдахаар товложээ.
-Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлт
-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.