0

Хүүхэд эхийн хэвлийд байх үеэс хоёр нас хүртлээ сахар бага хэрэглэх нь хожим чихрийн шижин болон цусны даралт ихсэх эрсдэлийг бууруулахад тустай байж болзошгүйг судалгаагаар тогтоожээ.
Судлаачид Их Британид 1950-иад онд сахарын хэрэглээг багасгаж байсан үеийн мэдээллийг ашиглан, тухайн үед бага насны хүүхдүүдийн сахар хэр хэрэглэж байсан болон тэдний хожмын эрүүл мэндийг харьцуулан судалсан байна.
Судалгаанд 1951-1956 онд төрсөн 60 мянга гаруй хүний мэдээллийг хамруулжээ. Ингэхэд бага насандаа сахар бага хэрэглэсэн хүмүүсийн чихрийн шижин тусах эрсдэл 35 хувиар, цусны даралт ихсэх эрсдэл 20 хувиар бага байсан байна.
Мөн эдгээр хүмүүсийн чихрийн шижин оношлогдох хугацаа дунджаар дөрвөн жилээр, цусны даралт ихсэх өвчин оношлогдох хугацаа хоёр жилээр хойшилжээ.
Судлаачдын үзэж буйгаар хүний амьдралын эхний жилүүдэд ямар хоол хүнс хэрэглэж байгаа нь олон жилийн дараах эрүүл мэндэд ч нөлөөлж болох аж.
Гэхдээ сахар бага хэрэглэх нь чихрийн шижин, цусны даралт ихсэх эрсдэлийг яг хэрхэн бууруулдаг болохыг тодруулахын тулд цаашид илүү олон судалгаа хийх шаардлагатай байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.