dobu.mndobu

Леди Гага 40 насныхаа босгон дээр анхны хүүхдээ өлгийдөн авчээ

Леди Гага 40 насныхаа босгон дээр анхны хүүхдээ өлгийдөн авчээ

Дуучин Леди Гага сүйт залуу Майкл Поланскигийн хамт анхны хүүхдээ өлгийдөн авчээ.

40 настай Леди Гага, 42 настай Майкл Полански нар шинэ төрсөн хүүхдийн хамт Хойд Калифорнид анх удаа олны өмнө харагдсан байна. Тэднийг гэр бүлээрээ салхилж явах үеэр нь гэрэл зурагт буулгажээ.

Хосын хүүхдийн нэр, хүйс болон төрсөн огноо одоогоор тодорхойгүй байна.

Леди Гага болон Майкл Полански нар 2019 оноос болзож эхэлсэн бөгөөд 2024 онд сүй тавьсан юм. Хосууд сүүлийн саруудад олны нүднээс харьцангуй хол байсан аж.

Дуучин бүсгүй өмнө нь ээж болох хүсэлтэйгээ олон удаа хуваалцаж байсан бөгөөд 2025 оны ярилцлагуудынхаа үеэр эх хүн болохыг амьдралынхаа хамгийн их хүсэж буй зүйлсийн нэг хэмээн ярьж байжээ.

Тэрбээр мөн хүүхдүүддээ өөрсдийн хүссэн замаар амьдрах эрх чөлөөг олгож, хэн болохоо өөрсдөө нээж мэдэх орон зайг нь хүндэтгэхийг хүсдэг гэдгээ хуваалцаж байжээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.