dobu.mndobu

Талын бор орчимд орж ирсэн баавгайг байгальд нь буцаан тавихаар ажиллаж байна

Талын бор орчимд орж ирсэн баавгайг байгальд нь буцаан тавихаар ажиллаж байна

Өчигдөр буюу есдүгээр сарын 12-ны өдөр Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян сумын зааг, Талын бор орчимд баавгай орж иржээ. 

Дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн Байгаль орчны байцаагчид, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид болон нутгийн иргэд хамтран баавгайг барьж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байгальд нь буцаан тавихаар ажиллаж байна.

Иймд тухайн бүс нутагт байгаа иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангах, баавгайтай ойртохгүй байхыг анхааруулж байна.

Мөн баавгайтай таарсан тохиолдолд өөрсдөө барих, үргээх зэрэг эрсдэлтэй үйлдэл хийхгүйгээр холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.