0

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд их хэмжээний хог шатаж байна гэсэн дуудлага 2026 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 17:09 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиж, гал түймрийг шуурхай унтраасан байна.
Тус гал түймэрт баригдаж буй 10 давхар барилгын 1-3 дугаар давхар хүртэлх гадна дулаалгын хөөс, мөн барилгын хашаанд байсан 10х20 метрийн хэмжээтэй талбайд их хэмжээний барилгын хог шатаж байсныг алба хаагчид ажиллаж унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.