dobu.mndobu

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр тэргүүтэй албаныхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр  тэргүүтэй албаныхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр тэргүүтэй, албаны хүмүүс Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай болон “Ил уурхайн хөрсний тээвэрт Мөчлөгт урсгалт тээврийн технологи  нэвтрүүлэх” төслийн бүтээн байгуулалт, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл шинэчлэл, Автотээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн үйл ажиллагаатай өнөөдөр газар дээр нь танилцлаа.

Үдээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон зочдод үйлдвэрийн газрынхаа өнөө ба ирээдүйн талаар танилцуулж, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн өсөлт, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцоно.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.