dobu.mndobu

ТАНИЛЦ: Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд

ТАНИЛЦ: Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр (2026.09.15) нээлтээ хийнэ. Энэ намрын чуулганаар дараах 35 асуудлыг хэлэлцэхээр баталсан байна.

Тодруулбал,

-Монгол Улсын 2027 оны төсөв, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсөв

-Эрдэнэсийн сангийн 2026 оны гүйцэтгэл, 2027 оны төсөв

-2027 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл

-Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт

-Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хууль.

-НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах

-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээ

-Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт

-Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт

-Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт

-Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт

-УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт

-УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт

-УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах өөр төсөл

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт

-Банкны тухай хуульд нэмэлт

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль /шинэчилсэн найруулга/

-Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт

-Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт

-Конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл

-Конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл

-Статистикийн тухай хууль /шинэчилсэн найруулга/

-Үндсэн хуулийн цэцийн тухай хууль /шинэчилсэн найруулга/

-Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/

-Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт

-Эрүүл мэндийн ажилтны тухай хууль

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт

-Нийгмийн халамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/

-Дулаан хангамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/

-Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /шинэчилсэн найруулга/

-2027 оны хаврын чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар

-2027 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоол

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.