dobu.mndobu

Кемпийн ажилчдын байр руу зөвшөөрөлгүй нэвтэрсэн гурван иргэнийг дахин 30 хоног цагдан хорихоор болжээ

Кемпийн ажилчдын байр руу зөвшөөрөлгүй нэвтэрсэн гурван иргэнийг дахин 30 хоног цагдан хорихоор болжээ

Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Монголиа файсон энержи” компанийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр руу иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, ажилчдын эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд халдсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, Г.Солонго, Г.Адилбиш нарын иргэд тус кемпийн ажилчдын байр руу зөвшөөрөлгүй нэвтэрч, болсон явдлыг цахим орчинд шууд дамжуулан, улмаар нийтэлсэн байна.

Уг хэрэгтэй холбогдуулан Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс өнгөрсөн наймдугаар сарын 18-нд хуралдаж, дээрх хоёр иргэнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Харин прокуророос тэдний цагдан хорих хугацааг сунгуулах саналыг есдүгээр сарын 9-нд Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Үүний дагуу шүүхээс Г.Солонго, Г.Адилбиш нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн талаар албаныхан мэдээллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.