dobu.mndobu

"Ээж аавын хөвгүүд эх орны хүү болж тангаргаа өргөнө"

"Ээж аавын хөвгүүд эх орны хүү болж тангаргаа өргөнө"

2024 наймдугаар сарын 9-ний өдөр орон даяар албан ёсоор оюутан цэрэг халагдана. Үүнтэй холбогдуулан маргааш буюу энэ сарын 8-нд оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол болох юм. 

Тэгвэл энэ талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "Эрхэм хүндэт эцэг эхчүүд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 2024 оны зургаадугаар сард оюутан цэргийн алба хаахаар ирсэн хөвгүүд маань албаа нэр төртэйгөөр хааж дууслаа.

2024 наймдугаар сарын 9-ний өдөр орон даяар албан ёсоор оюутан цэрэг халагдах болсныг мэдэгдэж байна аа.Миний бие маргааш оюутан цэргүүдийнхээ тангаргын ёслолд биечлэн очиж цэргүүдтэйгээ уулзана.

Хүндэт эцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна" хэмээжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.