dobu.mndobu

ОХУ-аас хил даван орж ирсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

ОХУ-аас хил даван орж ирсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Өнөөдөр буюу есдүгээр сарын 16-ны 15:00 цагийн байдлаар улсын хэмжээнд Булган, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт нийт 7 ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна.

Үүнээс нэг түймрийг цурамд оруулсан бол зургаан түймрийг бүрэн унтраахаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Тухайлбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалантын аманд есдүгээр сарын 15-нд гарсан ойн түймрийг тухайн өдрийн 16:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллажээ.

Харин ОХУ-ын нутаг дэвсгэрээс хил даван орж ирсэн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ойн түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомтод хүргэж, ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн Дорнод аймгийн Баянтүмэн, Халхгол сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт гарсан түймрийн голомтуудад холбогдох байгууллагын 151 алба хаагч, 27 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.