dobu.mndobu

Гурван бамбаруушийг байгальд нь буцаан тавьжээ

Гурван бамбаруушийг байгальд нь буцаан тавьжээ

Онон-Балжийн байгалийн цогцолборт газар болон түүний орчны бүсэд 2026 оны наймдугаар сарын 31-нээс өнөөдрийг хүртэл нийт 42 баавгай бүртгэгдээд байна.

Үүнээс Дорнод аймгийн Баян-Уул сумаас Хамгаалалтын захиргаанд хүргэгдэн ирсэн 2 бамбарууш, Хэнтий аймгийн Норовлин сумаас ирсэн 1 бамбаруушийг долоо хоногийн хугацаанд тэжээн тэнхрүүлж, 2026 оны есдүгээр сарын 15-ны өдөр байгальд нь амжилттай буцаан тавилаа.

Бамбаруушийг байгальд нь буцаан тавих ажлыг Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Шуурхай баг”-тай хамтран, аюулгүй байдлыг ханган зохион байгуулж гүйцэтгэлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.