dobu.mndobu

Улаанбаатарт үүлэрхэг, бага зэргийн бороо орно

0

НийтлэлчAdmin

Огноо2026-09-18

Улаанбаатарт үүлэрхэг, бага зэргийн бороо орно

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар ахиухан хэмжээний бороо орж, эрс сэрүүсэхийг анхааруулж байна.

2026 оны 09-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн зүүн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.

18-ны өдөр Булганы ихэнх сумд, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймаг, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Өвөрхангайн, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Говь, талын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Fдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +10…+15 градус, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +25…+30 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. 0.1-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 6 градусаар сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. 1.5-3.0 мм бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 10 градусаар сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. 2.0-5.0 мм бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 10 градусаар сэрүүсэж +10...+12 градус дулаан байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.