dobu.mndobu

Орон нутгийн иргэдийг төмөр замын мэргэжлээр сургаж, ажлын байраар хангана

Орон нутгийн иргэдийг төмөр замын мэргэжлээр сургаж, ажлын байраар хангана

“Монголын төмөр зам” ТӨХК орон нутгийн иргэдийг төмөр замын мэргэжлээр сургаж бэлтгэн, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор Өмнөговь аймагт “Говьдоо ажиллая” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийг Өмнөговь аймгийн таван суманд үе шаттай зохион байгуулж, нийт 280 иргэнд төмөр замын салбарын ажлын байр, мэргэжлийн онцлог, сургалт болон ажилд орох боломжийн талаар мэдээлэл хүргэв.

Өдөрлөгийн хүрээнд ачаа вагон хүлээлцэгч, өртөөний жижүүр, галт тэрэгний найруулагч, замчин, вагон үзэгч-засварчин зэрэг төмөр замын мэргэжлийн ажлын байрыг танилцуулж, сонирхсон иргэдээс ажлын анкет хүлээн авчээ.

Одоогийн байдлаар 80 орчим иргэн ажлын анкет бөглөж, сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлтээ ирүүлээд байна.

Ажлын байр сонирхож буй иргэдийн анкетын бүртгэл 2026 оны 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.