dobu.mndobu

Цэргийн анги, салбаруудад хяналт, технологийн шийдлүүдийг нэмэгдүүлж байна

Цэргийн анги, салбаруудад хяналт, технологийн шийдлүүдийг нэмэгдүүлж байна

“Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хүрээнд Зэвсэгт хүчний анги, салбаруудад хариуцлагын тогтолцоо, дотоод хяналт, технологийн шийдэл, хүний нөөц, сэтгэл зүйн үнэлгээ болон хөндлөнгийн хяналтын хэрэгжилтийг шалгалаа.

Шалгалтаар нийт анги, салбаруудын 80 орчим хувь нь камерын хяналтын хувьд хангалттай байгаа бол 20 орчим хувьд нь нэмэлт камер шаардлагатай байгааг тогтоожээ.

Камер байрлуулах боломжгүй, хүний хувийн орон зайтай холбоотой хэсгүүдэд яаралтай мэдээлэл дамжуулах технологийн шийдлийг нэвтрүүлэхээр “онцгой товчлуур”-ыг 76 цэгт туршиж байна. Мөн зарим ангид гар утасны Emergency SOS болон олон хэрэглэгчид нэгэн зэрэг мэдээлэл хүргэх ухаалаг систем зэрэг технологийн шийдлийг туршилтаар ашиглаж эхэлжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.