dobu.mndobu

Улаанбаатарт үүлэрхэг, өдөртөө 11 хэм дулаан

0

НийтлэлчAdmin

Огноо2026-10-02

Улаанбаатарт үүлэрхэг, өдөртөө 11 хэм дулаан

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд

02-ны өдөр Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.  

10-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангай, Өмнөговийн ихэнх сумд, Хөвсгөл, Булганы өмнөд, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 

Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Орхон голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Өдөртөө +9...+11 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Өдөртөө +9...+11 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Өдөртөө +7...+9 градус дулаан байна. 

05 цагт Улаанбаатар: +3 градус дулаан, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.